Нууцлалын бодлого

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Аппликейшний нэр: BIG MASTER

Мэдээлэл хариуцагч: Биг Мастер ХХК

Мөрдөж эхлэх огноо: 2026 оны 11-р сарын 1

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11-р сарын 1

Агуулга

  1. 1. Нийтлэг үндэслэл
  2. 2. Цуглуулах мэдээлэл
  3. 3. Мэдээлэл цуглуулах, ашиглах зорилго
  4. 4. Хувийн мэдээлэл боловсруулах зөвшөөрөл
  5. 5. Байршлын мэдээлэл
  6. 6. Захиалгын чат, зураг, файл
  7. 7. Мэдээлэл дамжуулах
  8. 8. Төлбөрийн мэдээлэл
  9. 9. Мэдээлэл хадгалах хугацаа
  10. 10. Мэдээллийн аюулгүй байдал
  11. 11. Хэрэглэгчийн эрх
  12. 12. Бүртгэл хаах, мэдээлэл устгах
  13. 13. Насанд хүрээгүй хэрэглэгч
  14. 14. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах
  15. 15. Холбоо барих

1. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү Нууцлалын бодлого нь BIG MASTER цахим платформыг ашиглаж буй захиалагч, мастер болон бусад хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалах, дамжуулахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2. Манай платформ нь ажил, үйлчилгээ авах хүсэлтэй захиалагчийг тухайн ажлыг гүйцэтгэх боломжтой мастер, мэргэжилтэн, хувь хүн болон байгууллагатай холбох цахим зуучлалын үйлчилгээ үзүүлнэ.

1.3. Бид Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг баримтлан хэрэглэгчийн мэдээллийг хамгаална.

1.4. Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн тодорхой, хууль ёсны зорилгоор, шаардлагатай хэмжээнд цуглуулж, боловсруулж, ашиглана.

1.5. Хувийн мэдээллийг боловсруулахад хуульд заасан үндэслэл, шаардлагатай тохиолдолд хэрэглэгчийн зөвшөөрлийг баримтална.

2. Цуглуулах мэдээлэл

2.1. Платформын ашиглаж буй үйлчилгээ, боломжуудаас хамааран дараах мэдээллийг цуглуулж болно.

Захиалагчийн мэдээлэл:

  • Овог, нэр;
  • Гар утасны дугаар;
  • Цахим шуудангийн хаяг;
  • Үйлчилгээ авах хаяг, байршил;
  • Захиалгын төрөл, тайлбар;
  • Захиалгад хавсаргасан зураг, файл;
  • Захиалгын түүх, төлбөрийн мэдээлэл;
  • Мастерт өгсөн үнэлгээ, санал хүсэлт.

Мастерын мэдээлэл:

  • Овог, нэр;
  • Гар утасны дугаар;
  • Цахим шуудангийн хаяг;
  • Үйлчилгээний төрөл, ажлын туршлага;
  • Мэргэжил, ур чадвар, танилцуулга;
  • Ажиллах боломжтой байршил;
  • Мэргэжлийн үнэмлэх, тусгай зөвшөөрлийн мэдээлэл, шаардлагатай тохиолдолд;
  • Төлбөр хүлээн авах дансны мэдээлэл;
  • Гүйцэтгэсэн ажлын түүх;
  • Цээж зураг (профайл зураг);
  • Иргэний үнэмлэхээ барьсан selfie зураг (баталгаажуулалтад);
  • Үнэлгээ, хэрэглэгчдийн санал хүсэлт.

Техникийн мэдээлэл:

  • Төхөөрөмж болон үйлдлийн системийн мэдээлэл;
  • IP хаяг;
  • Аппликейшнд нэвтэрсэн хугацаа;
  • Системийн ажиллагаа, алдааны бүртгэл;
  • Аюулгүй байдлын бүртгэл;
  • Мэдэгдэл хүлээн авах тохиргоо.

2.2. Бид үйлчилгээ үзүүлэхэд шаардлагагүй хувийн мэдээллийг зориуд цуглуулахгүй.

2.3. Регистрийн дугаар, иргэний үнэмлэхийн мэдээлэл болон бусад нэмэлт баталгаажуулалтын мэдээллийг (2.5-д заасан мастерын баталгаажуулалтаас бусад тохиолдолд) зөвхөн бодит шаардлага үүссэн, хууль ёсны үндэслэл бүрдсэн тохиолдолд цуглуулна.

2.4. Хэрэглэгч захиалгад зураг, файл хавсаргахдаа гуравдагч этгээдийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй нийтлэхгүй байх үүрэгтэй.

2.5. Мастерын баталгаажуулалтын зорилгоор цээж зураг болон иргэний үнэмлэхээ барьсан зургийг цуглуулна. Цээж зураг нь профайл зураг болж захиалагчид харагдана. Иргэний үнэмлэхээ барьсан зураг нь зөвхөн мастерын иргэн болохыг баталгаажуулах, хуурамч бүртгэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор платформын эрх бүхий ажилтанд харагдах бөгөөд захиалагч болон бусад мастерт харагдахгүй. Нүүр царай таних автомат шалгалт хийхгүй.

3. Мэдээлэл цуглуулах, ашиглах зорилго

3.1. Хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор боловсруулж, ашиглана.

  • Хэрэглэгчийн бүртгэл үүсгэх;
  • SMS OTP ашиглан утасны дугаар баталгаажуулах;
  • Захиалагчийг тохирох мастертай холбох;
  • Захиалга үүсгэх, хүлээн авах, удирдах;
  • Захиалга болон ажлын явцын мэдээлэл хүргэх;
  • Захиалагч болон мастер хоорондын харилцааг дэмжих;
  • Төлбөрийн гүйлгээний төлөвийг бүртгэх;
  • Санхүү, татварын хууль ёсны үүргийг хэрэгжүүлэх;
  • Гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх;
  • Хуурамч бүртгэл, залилан болон системийн хууль бус хэрэглээнээс урьдчилан сэргийлэх;
  • Үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах.

3.2. Сурталчилгаа, урамшууллын мэдээллийг хуульд зөвшөөрөл шаардсан тохиолдолд хэрэглэгчийн тусдаа зөвшөөрөлд үндэслэн илгээнэ.

3.3. Мэдээллийг анх танилцуулсан зорилгоос өөр зорилгоор ашиглах шаардлага үүсвэл холбогдох хууль тогтоомжийг мөрдөж, шаардлагатай зөвшөөрлийг авна.

4. Хувийн мэдээлэл боловсруулах зөвшөөрөл

4.1. Хуульд зөвшөөрөл шаардах мэдээлэл боловсруулах ажиллагаанд хэрэглэгчээс зохих хэлбэрээр зөвшөөрөл авна.

4.2. Зөвшөөрөл авахдаа дараах мэдээллийг танилцуулна:

  • Мэдээлэл хариуцагчийн нэр, холбоо барих мэдээлэл;
  • Мэдээлэл цуглуулах, ашиглах зорилго;
  • Цуглуулах мэдээллийн төрөл;
  • Мэдээлэл боловсруулах, ашиглах хугацаа;
  • Мэдээллийг нийтэд ил болгох эсэх;
  • Гуравдагч этгээдэд дамжуулах эсэх, дамжуулах мэдээлэл;
  • Зөвшөөрлөө цуцлах боломж, арга.

4.3. Хэрэглэгч зөвшөөрөл өгөхөөс татгалзах эрхтэй. Тухайн мэдээлэлгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй үйлчилгээг ашиглахад хязгаарлалт үүсэж болно.

4.4. Хэрэглэгч зөвшөөрлөө хуульд заасан журмаар буцаан татах эрхтэй.

4.5. Зөвшөөрлийг буцаан татсан нь өмнө нь хууль ёсоор хийгдсэн ажиллагааг автоматаар хүчингүй болгохгүй.

4.6. Бид хэрэглэгчийн зөвшөөрөл болон түүний өөрчлөлтийн бүртгэлийг хуульд нийцүүлэн хөтөлнө.

5. Байршлын мэдээлэл

5.1. Захиалагч өөрийн сонгосон байршил, үйлчилгээ авах хаягийг оруулах боломжтой.

5.2. Байршлын мэдээллийг тохирох мастер олох, үйлчилгээний бүс тодорхойлох, захиалга гүйцэтгэх зорилгоор ашиглана.

5.3. Төхөөрөмжийн байршил тогтоох эрхийг зөвхөн шаардлагатай үед хэрэглэгчээс хүснэ.

5.4. Хэрэглэгч төхөөрөмжийн тохиргооноос байршлын зөвшөөрлөө өөрчилж болно.

5.5. Захиалагчийн үйлчилгээ авах нарийвчилсан хаягийг нийтэд нээлттэй профайлд харуулахгүй.

6. Захиалгын чат, зураг, файл

6.1. Платформ нь захиалагч болон мастер хоорондын харилцаанд зориулсан чат, зураг, файл дамжуулах боломжтой байж болно.

6.2. Чатаар солилцсон мэдээллийг захиалгыг зохион байгуулах, хэрэглэгчийн хүсэлтээр үйлчилгээний асуудлыг шийдвэрлэх, хууль ёсны шаардлагыг биелүүлэх зорилгоор боловсруулна.

6.3. Захидал харилцааны мэдээлэл нь хуулиар хамгаалагдах эмзэг мэдээлэлд хамаарч болох тул түүнд хандах, шалгах, бусдад дамжуулах ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг мөрдөнө.

6.4. Чат болон хавсаргасан файлыг платформын ажилтан дур мэдэн үзэх, нийтлэх, хувийн зорилгоор ашиглахыг хориглоно.

6.5. Чатын мэдээлэлд зөвхөн гомдол, маргаан шийдвэрлэх шаардлагатай үед платформын эрх бүхий ажилтан, мөн хуульд заасан байгууллагын хуулийн хүсэлтээр хандана. Хадгалах хугацааг 9.2-т заасны дагуу тогтооно.

7. Мэдээлэл дамжуулах

7.1. Захиалга гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг тухайн захиалгатай холбоотой мастер болон захиалагчид зохих хүрээнд дамжуулж болно.

7.2. Хэрэглэгчийн мэдээллийг дараах төрлийн үйлчилгээ үзүүлэгчид хууль ёсны үндэслэлээр дамжуулах шаардлага үүсэж болно:

  • SMS OTP үйлчилгээ үзүүлэгч;
  • Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч;
  • Сервер, мэдээлэл хадгалах үйлчилгээ үзүүлэгч;
  • Техникийн үйлчилгээний байгууллага;
  • Хуулиар эрх олгогдсон байгууллага.

7.3. Мэдээлэл дамжуулахдаа тухайн үйлчилгээний зорилгод шаардлагатай мэдээллээр хязгаарлана.

7.4. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль ёсны үндэслэлгүйгээр худалдах, сурталчилгааны зорилгоор бусдад дамжуулахгүй.

7.5. Мэдээллийг гадаад улсын хүн, хуулийн этгээд, байгууллагад дамжуулах шаардлагатай бол Монгол Улсын хууль тогтоомжийн нөхцөлийг хангаж, шаардлагатай зөвшөөрлийг авна.

7.6. Мэдээлэл хүлээн авах байгууллага, дамжуулах мэдээллийн жагсаалт болон боловсруулах зорилгыг хэрэглэгчид шаардлагатай үед тодорхой танилцуулна.

8. Төлбөрийн мэдээлэл

8.1. Платформ нь QPay болон гэрээгээр холбогдсон бусад төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан төлбөр хүлээн авах боломжтой байж болно.

8.2. Төлбөрийн үйлчилгээний хүрээнд дараах мэдээллийг бүртгэж болно:

  • Захиалгын дугаар;
  • Төлбөрийн дүн;
  • Гүйлгээний огноо;
  • Гүйлгээний төлөв;
  • Төлбөрийн лавлагаа;
  • Буцаалт, шимтгэлийн мэдээлэл.

8.3. Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч өөрийн нууцлалын нөхцөл болон холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдээлэл боловсруулж болно.

8.4. Платформ нь зөвхөн төлбөрийн ажиллагаанд шаардлагатай мэдээллийг авч, хадгална.

8.5. Хэрэглэгчийн төлбөрийн мэдээллийг хууль ёсны үндэслэлгүйгээр гуравдагч этгээдэд задруулахгүй.

9. Мэдээлэл хадгалах хугацаа

9.1. Хувийн мэдээллийг цуглуулсан зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай болон хуульд заасан хугацаанд хадгална.

9.2. Мэдээллийн төрөл бүрийн хадгалах хугацаа:

  • Бүртгэлийн мэдээлэл: бүртгэл хаагдсанаас хойш 30 хоног;
  • Захиалгын мэдээлэл: ажил дууссанаас хойш 3 жил;
  • Чат, зураг, хавсралт: ажил дууссанаас хойш 3 жил;
  • Төлбөрийн болон санхүүгийн мэдээлэл: хуулиар заасан хугацаанд, 10-аас доошгүй жил;
  • Мастерын иргэний үнэмлэхээ барьсан зураг: баталгаажуулалт батлагдсаны дараа устгана;
  • Нэвтрэлт, аюулгүй байдлын бүртгэл: 90 хоног.

9.3. Хадгалах үндэслэл дууссан тохиолдолд мэдээллийг хуульд нийцүүлэн устгах, эсхүл хүнийг тодорхойлох боломжгүй болгох арга хэмжээ авна.

9.4. Хэрэглэгч бүртгэлээ хаасан ч хуульд заавал хадгалах шаардлагатай санхүүгийн болон бусад мэдээллийг зохих хугацаанд хадгалж болно.

10. Мэдээллийн аюулгүй байдал

10.1. Бид хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй хандалт, алдагдал, өөрчлөлт, устгал болон хууль бус ашиглалтаас хамгаалах зохион байгуулалтын болон техникийн арга хэмжээ хэрэгжүүлнэ.

10.2. Мэдээлэлд хандах эрхийг ажил үүрэг, хууль ёсны шаардлагын хүрээнд хязгаарлана.

10.3. Хэрэглэгч өөрийн бүртгэл, нэвтрэх мэдээлэл, SMS OTP кодын нууцлалыг хамгаалах үүрэгтэй.

10.4. Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч, шаардлагатай мэдэгдлийг хүргэнэ.

11. Хэрэглэгчийн эрх

11.1. Хэрэглэгч Монгол Улсын хууль тогтоомжид заасан хүрээнд дараах эрхтэй:

  • Өөрийн мэдээллийг ямар зорилгоор боловсруулж байгааг мэдэх;
  • Өөрийн мэдээлэлд хандах;
  • Мэдээллийн хуулбар авах;
  • Алдаатай, дутуу мэдээллээ засуулах;
  • Хуульд заасан үндэслэлээр мэдээллээ устгуулах;
  • Зөвшөөрлөө цуцлах;
  • Мэдээлэл ашиглах үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргах;
  • Мэдээлэл боловсруулсны үр дүнд гарсан шийдвэрт тайлбар, гомдол гаргах;
  • Хуульд заасан бусад эрхээ хэрэгжүүлэх.

11.2. Хэрэглэгч өөрийн мэдээлэлтэй холбоотой хүсэлтийг ariuka2297@gmail.com болон платформын тусламжийн сувгаар гаргаж болно.

11.3. Хүсэлтийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэнэ.

12. Бүртгэл хаах, мэдээлэл устгах

12.1. Хэрэглэгч өөрийн бүртгэлийг хаах хүсэлт гаргах эрхтэй.

12.2. Бүртгэл хаахаас өмнө дуусаагүй захиалга, төлбөр, маргаан болон бусад биелэгдээгүй үүргийг зохих журмаар шийдвэрлэнэ.

12.3. Бүртгэл хаагдсан тохиолдолд цаашид хадгалах хууль ёсны үндэслэлгүй мэдээллийг холбогдох журмаар устгана.

12.4. Мэдээллийг устгах боломжгүй хууль ёсны үндэслэл байгаа бол хэрэглэгчид боломжтой хүрээнд тайлбар өгнө.

13. Насанд хүрээгүй хэрэглэгч

13.1. Бие даан ажил, үйлчилгээний гэрээ байгуулах үндсэн боломжийг эрх зүйн бүрэн чадамжтай хэрэглэгчид зориулна.

13.2. Насанд хүрээгүй этгээдийн хувийн мэдээллийг боловсруулахдаа холбогдох хууль тогтоомжид заасан хууль ёсны төлөөлөгчийн оролцоо, зөвшөөрлийн шаардлагыг мөрдөнө.

14. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах

14.1. Хууль тогтоомж, үйлчилгээний үйл ажиллагаа, технологийн өөрчлөлттэй холбогдуулан энэхүү бодлогыг шинэчилж болно.

14.2. Хэрэглэгчийн эрхэд нөлөөлөх өөрчлөлтийг зохих хэлбэрээр мэдэгдэнэ.

14.3. Хуульд дахин зөвшөөрөл авах шаардлагатай өөрчлөлт орсон тохиолдолд хэрэглэгчээс зохих зөвшөөрлийг авна.

15. Холбоо барих

Хувийн мэдээлэл хамгаалалттай холбоотой санал, хүсэлт, гомдлыг дараах хаягаар хүлээн авна.

Байгууллагын нэр: Биг Мастер ХХК

Регистрийн дугаар: 7336289 (улсын бүртгэлийн дугаар: 9011899054)

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, 50 мянгат, 25-р байр, 24 тоот

Утас: 85108778, 80000707

Цахим шуудан: ariuka2297@gmail.com

Энэхүү Нууцлалын бодлогыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэглэнэ.